Нэгж хичээлийн хөтөлбөр

“Цахим харилцаа, интернет технологи” нэгж  хичээлийн хөтөлбөр
Хамрах хүрээ: ЕБС-ийн 8-р анги
Зорилго: Анхдагч болон хоёр эх үүсвэрийн өгөгдлийг цуглуулах, статистик өгөгдлийг задлан шинжлэх, график диаграм сонгон дүрслэх тухайн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай статистик характеристикуудыг тооцоолох, тэднээс оновчтойг нь сонгох, түүврүүдийг харьцуулах, тааамаглал дэвшүүлэх, дүгнэлт гаргах чадвар эзэмшинэ.
Зорилт: Өгөгдлийн моод, медиан, дундаж, дунджуудын хамгийн их, бага утгууд , далайц, статистик харахтеристикууд, бүлэглэсэн өгөгдлийн арифметик дундаж олох, гистограмм байгуулах, цэгэн диаграмм байгуулах чадвар эзэмшинэ.
Залгамж холбоо:
6-р анги
7-р анги
8-р анги
9-р анги
Цахим харилцаа, интернет технологи
Интернет, вэб сайт түүний нэршил,хаягийг мэдсэний үндсэн дээр вэб хаягаар вэб зориулалт, чиглэлийг таних,вэб мэдээллийн онцлогийг тайлбарлах. Интернетийн орчинд ажиллах үндсэн хэм хэмжээг мэдэх, даган мөрдөх, интернет болон кинотеатр, сургууль зэрэг бусад орчинд баримтлах хэм хэмжээг хэрхэн мөрдөж буйд дүгнэлт хийх, шүүмжлэлтэй хандах.
www.google.mn –ийг ашиглан интернетээс монгол хэлээр мэдээлэл цуглуулах бусадтай хуваалцах .Интернет өргөн хэрэглэгддэг үйлчилгээ, тэдгээрийн зориулалтыг мэдэх, жишээ гарган тайлбарлах.
Цахим харилцаа, технологиуд, интернет, үүрэн холбоонд суурилсан цахим харилцааы, талаар мэдэх, тайлбарлах, цахим харилцааны ёс зүйн дүрэм журмыг мэдэх, даган мөрдөх, өөрийн болон бусад хүний цахим харилцаа, ашиглаж буй технологиудыг харьцуулах, шүүмжлэлтэй хандах дүгнэлт өгөх, цахим яриа ашиглан бусадтай ёс зүйтэй соёлтой зөв харилцах, хайлтын системтэй ажиллах, ахуйн болон сургалтын хэрэгцээт мэдээллийг тодорхойлж, хайлтын систем ашиглан хайх
Хичээл болон ахуй амьдралд шаардлагатай мэдээллийг тодорхойлох, МХХТ ашиглан цуглуулах , түгээх , хуваалцах,
Нийгмийн сүлжээний ёс зүйг мэдэх,даган мөрдөх, нийгмийн сүлжээг ёс зүйтэй аюулгүй зөв ашиглах, нийгмийн сүлжээнд гарч болзошгүй асуудал, үр дагаврыг мэдэх, сүлжээний орчинд асуудал ба үйлдэлд шүүмжлэлтэй хандах,
Фэйсбүүк сүлжээг ашиглах, хувийн тохиргоог хийх
Интернетээс хэрэгцээт мэдээллээ хэд хэдэн түлхүүр үгээр хайж олох, эрхийн зөрчилгүй мэдээлэл , файл , программ татан авх, хадгалах, ашиглах, илгээх хүлээн авах
Үүрэн холбооны технологийн талаар ойлгох, гар утсыг зөв хэрэглэх, гар утсанд хэрэгцээт програмыг татаж авах, ашиглах
Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг мэдэх, ялгах, сургалт болон ахуй амьдралдаа зохиогчийн эрхийн зөрчилгүй мэдээллийг ашиглах, мэдээллийн эх сурвалжийг дурьдах,
Цахим үйлчилгээ ажиллах зарчмын талаар үндсэн ойлголттой болох,
Хайлтын системийн ажиллах зарчмыг ойлгосны үндсэн дээр интернетээс мэдээллийг оновчтой нарийвчилж хайх, хэрэглэх,
Цахим харилцаа хэрэглээний талаар бичил судалгаа хийх, үнэлэх , дүгнэлт гаргах

Сэдэвийн суралцахуйн зорилт, хичээлийн агуулга
Ээлжит хичээлийн сэдэв
Судлах
цаг
Суралцахуйн зорилт
Хичээлийн агуулга
Хүрэх үр дүн
Өмнөх залгамж холбоо
Багшид өгөх зөвлөмж
1
Интернет ба зохиогчийн эрх
1
Зохиогчийн эрхийн талаар ойлголттой болж , сургалт болон ахуйн амьдралдаа зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээлийг ашиглах, мэдээллийн эх сурвалжийг дурдах.
Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл, интернэтэд зохиогчийн эрхийн зөрчилгүй ашиглах нь.
Зохиогчийн эрхээр хамгаалагддаг болон хамгаалагддаггүй бүтээлийг мэдэх, зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээлийг ашиглах
VII-р анги: интернэтээс мэдээлэл татах.
·         VIII-р анги: Мэдээллийг хамтран эзэмших
·         Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ , ёс зүй

·         Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагддаг, хамгаалагддаггүй бүтээлийн ангиллыг бүдүүвчлэн харуулсан үзүүлэн бэлтгэх,
·         Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон биет бүтээл, цахим мэдээллийн жишээ бэлтгэх,
·         Нэгж хичээлийг 
ердийн ангид зохион байгуулах
·         Өмнөх ангид 
судалсан агуулгатай
 холбож өгөх.
2
Үүрэн холбооны технологи
1
Үүрэн холбооны технологийн талаар ойлгох, зөв ашиглах, үүрэн холбооны хэрэглээг үнэлж дүгнэх,
Үүрэн холбооны технологи хөгжлийн үе шатууд: үүрэн холбооны үйлчилгээ төрөл, үүрэн холбооны хэрэглээ
Үүрэн холбооны технологи, хөгжлийн талаар мэддэг болох, гар утсыг зөв хэрэглэдэг болох, гар утсанд хэрэгцээт программыг татаж хэрэглэдэг болох

VII-р анги: Цахим харилцаа харилцааны технологиуд, Цахим харилцааны ёс зүй
VIII-р анги: Мэдээллийг хамтран эзэмших
·         Үүрэн холбооны 
түүх, хөгжлийн 
талаар дэлгэрэнгүй 
авч үзэх шаардлагагүй.Хөгжлийн ерөнхий шатыг товч тоймлон авч үзэх,
·         Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон жишээ авах,
·         Гар утасаар яриа
 хийх, мессеж 
дамжуулах үйлдлийг 
блок схемээр
 тодорхойлох замаар бататгаж болно.
·         Өмнөх ангид 
судалсан агуулгатай
 холбох.
3
Хайлтын систем, ажиллах зарчим
1
Хайлтын системийн  ажиллах зарчмыг ойлгосны үндсэн дээр интернетээс хэрэгцээт мэдээллийг хайх, хэрэглэх, хайлтын үр дүнг харьцуулах, үнэлэх
Хайлтын системийн бүтэц: ажиллах зарчим, хайлт хийх аргууд , түлхүүр үгээр хайлт хийх.
Хайлтын системийн бүтэц , хайлт хийх аргуудыг мэддэг түлхүүр үгээр хайлт хийж чаддаг болох, хайлтын үр дүнг харьцуулах.
·         Хайлт хийхдээ сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон жишээ авах
·         Өмнөх ангид 
судалсан агуулгатай 
холбож өгөх.
4
Цахим үйлчилгээг ашиглах
1
Цахим үйлчилгээ ашиглах, цахим үйлчилгээний энгийн дүрмийг даган мөрдөх
Цахим үйлчилгээ түүний онцлог, цахим үйлчилгээний ажиллах зарчим, энгийн дүрэм , хэрэглээ.
Цахим үйлчилгээнд мөрддөг энгийн дүрмийг мэддэг даган мөрддөг болох
VII-р анги:
Интернэтийн үйлчилгээ, интернэтийн хэрэглээ
·         VIII-р анги:
Цахим харилцааны ёс зүй
Цахим харилцаа харилцааны технологиуд
·         Дасгал даалгаварт ашиглах вэб хуудасны хаяг, ажиллаж буй эсэхийг урьдчилан шалгах
·         Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон жишээ авах
·         ТҮЦ машины үйлчилгээг урьдчилан судалж турших
·         Өмнөх ангид судалсан агуулагатай судалж холбох

Үнэлгээ
Бүлэг сэдвийн онцлогоос хамааран сурагчдыг үнэлэхдээ дараах шалгуурыг харгалзна. Үүнд: 
  • Асуудлыг ойлгох, мэдээлэл дүн шинжилгээ хийх, асуудлыг тал бүрээс авч үзэж буй байдал
  • Асуудлыг ойлгосны үндсэнд дээр асуулт дэвшүүлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, өөрийн санал бодлоо илэрхийлэх байдал
·         Дасгал, даалгаврын гүйцэтгэл
  • Өмнө эзэмшсэн мэдлэг , чадварыг ашиглаж буй байдал
  • Мэдээллийг ашиглах, харилцан хуваалцах, хамтран ажиллах, бусдадаа дэмжлэг үзүүлэх байдал
  • Мэдээллийн эх үүсвэрийг зөв сонгох, мэдээллийг оновчтой ашиглах ур чадвар
  • Ажлын гүйцэтгэлийг нэгтгэн бичих, илтгэх байдал
Энэхүү бүлэг сэдвийн тавигдсан асуудал, асуулт даалгаврууд нь тухайн асуудлын онцлог, авч үзэж буй байр суурь , нөхцөл байдлаас хамааран хэд хэдэн боломжит шийдэл, хариулттай байж болох онцлогтой. Нөгөөтэйгүүр сурагчийн өгөх харилт нэлээд дэлгэрэнгүй магадгүй оновчгүй , их хэмжээний тайлбар байх магадлал өндөртэйг анхаарна уу.

1 comment: