Ээлжит
хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Интернэт ба зохиогчийн эрх
Зорилго: Зохиогчийн эрхийн тухай, зохиогчийн эрхэд хамаарагдах
болон хамаарагдахгүй бүтээл, интернэтэд байгаа мэдээллийг зохиогчийн эрхийн
зөрчилгүйгээр хэрхэн авч ашиглаж болох талаар мэддэг болно.
Зорилт:
·
Зохиогчийн
эрхийн тухай мэддэг болох
·
Зохиогчийн
эрхэд хамаарагддаг болон хамаарагддаггүй бүтээлүүүдийн талаар мэддэг болох
·
Интернэтэд
байгаа мэдээллийг зохиогчийн эрхийн зөрчилгүйгээр авч хэрэглэдэг болох
Судлах
цаг: 40 минут
Хамрах
хүрээ: Ерөнхий
боловсролын 12 жилийн сургуулийн 9-р анги
Хэрэгцээ,
шаардлага:
·
Нийгмийн шаардлага: Зохиогчийн эрхийн тухай мэддэг, зохиогчийн эрхийг
зөрчдөггүй ухамсарт хувь хүн, иргэнийг шаардана.
·
Хувь хүний шаардлага: Зохиогчийн эрхийн тухай болон зохиогчийн эрхэд
хамаарагдах бүтээлүүдийг мэддэг, зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг
хуулийн дагуу зөрчилгүйгээр өөрт авч хэрэглэж чаддаг байх хэрэгтэй.
Арга
зүй буюу зохион байгуулах хэлбэр:
·
Асуудал
шийдвэрлэх
·
Харилцан
ярилцах
·
Багаар
ажиллах (Тоо тоолуулж 3 багт хуваана.)
Хичээлийн үйл ажиллагаа:
№
|
Хичээлийн үе шат
|
Хийх үйл ажиллагааны арга зүй
|
Анхаарах зүйлс
|
||
Багшийн үйл ажилллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
||||
1
|
Сэдэлжүүлэх үе шат
3минут
|
Багш сурагчдад проектороор зохиогчийн эрхийг зөрчсөн мэдээлэл
харуулана.
Асуулт1: Хүний
юмыг зөвшөөрөлгүй авах нь зөв үү? Яагаад?
Асуулт2: Чамд үнэхээр хэрэгтэй болоод авах гэтэл
эзэнээс асуух боломжгүй бол яах вэ?
Асуулт 3: Энэ зөрчилүүд ихэвчлэн хаана илүү их
зөрчигддөг вэ?
|
Сурагчид анхааралтай үзэж багшийн асуултанд хариулана.
Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.
Сурагчидын хариулт: Ном бичих, сонин, сэтгүүл,
интернет, фэйсбоок, сайтууд гэх мэт
|
Дөхүүлэх асуулт: Интернетийн орчинд зохиогчийн эрх зөрчигддөг
үү?
|
|
2
|
Шинэ мэдлэг олгох үе шат
|
Асуудал дэвшүүлэх
5минут
|
Үйл ажиллагаа 1-ийг тарааж өгнө.
Багуудын хийсэн ажилын тайлбарыг сонсоно.
|
Үйл ажиллагаа1-ийг багаараа хийнэ.
Багууд хийсэн ажиллаа тайлбарлана.
|
Зохиогчийн эрхэд хамаарагдаг ба хамаарагдахгүй
бүтээлүүдийн ялгааг сайн харуулах.
|
Асуудал шийдвэрлэх
5минут
|
Багуудын хариултанд тайлбар өгнө.
ТӨМ1-ийг тарааж өгнө.
|
ТӨМ1-ийг уншиж өөрсдийг алдаагаа засна. Эргэлзээтэй
зүйлсээ багшаас асууна.
|
|||
3
|
Бататгах үе шат
|
Багуудад кэйс тарааж өгнө. Кэйс бүр асуулттай ба шийдэх
арга замыг сурагчдаар гаргуулна.
1.
Асуудал зөв , бурууг шийднэ.
2.
Зөв бол яагаад? Буруу бол яагаад?
3.
Энэ асуудлыг хэрхэн зөвөөр шийдэх вэ?
Та нар байсан бол
яах байсан бэ?
|
Баг бүр тус тусын кэйстэй уншиж танилцан.
Өгөгдсөн Асуултанд хариулт өгж кэйс дэхь асуудлыг
багаараа шийдвэрлэнэ.
Хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бусаддаа хэлнэ.
|
Аль болох олон талаас нь шийдвэрлэх арга замыг олох.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээллийг хэрэглэхдээ юуг анхаарах? Хэрхэн
хэрэглэдэг тухай сурагчдаар гаргуулах
|
|
4
|
Үнэлгээ
|
Үйл ажиллагаа1: тус бүр 1оноо нийт 6 оноо
Үйл ажиллагаа2: тус бүр 2 оноо нийт 4 оноо
Бүгд нийлээд 10 оноо цуглуулна.
|
|||
5
|
Дүгнэлт
|
Асуулт1 : Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлд ямар
ямар бүтээлүүд орох вэ?
Асуулт2: Зохиогчийн эрхээр хамгаалагдаагүй бүтээлд ямар
ямар бүтээл орох вэ ?
|
Асуултанд хариулна.
|
||
6
|
Гэрийн даалгавар
|
Үүрэн холбооны технологи тухай уншиж ирэх
|
Тэмдэглэж авах
|
тэмдэглүүлэх
|
Үйл ажиллагаа 1:
Хугацаа: 3минут Багийн
нэр:
№
|
Бүтээлүүд
|
Зохиогчийн эрхээр хамгаалагддаг эсэх?
|
Тайлбар
|
|
Тийм (ü)
|
Үгүй (û)
|
|||
1.
|
Ардын дуу
|
|||
2.
|
“Tom
& Jerry” хүүхэлдэй кино
|
|||
3.
|
Мэлхий хадны домог
|
|||
4.
|
Зүүд
|
|||
5.
|
Б.Лхагвасүрэн “Үр могой” шүлэг
|
|||
6.
|
“Singer”
брэндийн оёдлын машин
|
ТӨМ 1:
Зохиогчий эрх болон түүнд хамаарах эрхийн хуулиар
хамгаалагддаг бүтэээлүүд:
Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх
төрлийн бүтээл, компьютерийн програм, хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх
төрлийн бүтээл;
Дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;
Чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл;
Архитектурын бүтээл, уран баримал, уран барилга;
Бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт,
пантомим;
Жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн
бүтээл;
Гэрэл зургын болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан
бүх төрлийн бүтээл;
Дуу авиа бүхий дүрст бүтээл;
Үүсмэл бүтээл (өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж
түүнийг оюуны бүтээлч хүч хөдөлмөрөөр засварлах, найруулах, хөрвүүлэх,
хураангуйлах, эмхэтгэх болох бусад хэлбэрээр өөрчилж шинээр бий болгосон
бүтээл);
Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах бүх зэргээр
бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны
бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн
мэдээллийн сангийн бусад эмхэтгэлүүд;
|
Зохиогчийн эрхээр хамгаалагддаггүй бүтээлүүд:
Албан ёсны баримт бичиг, ардийн урлагын бүтээл, зан
заншил, төрийн бэлгэдэл ба тэмдэг , санаа, үзэл баримтлал, зарчим, үйл явдал
ба үйл баримтын тухай мэдээлэл.
|
Үйл ажиллагаа 2:
Кэйс 1: Хугацаа: 4 минут
Болд кино театрт кино үзэж байхдаа нууцаар киноны бичлэг хийж интернэтэд
тараав. Болдын тавьсан бичлэгийг маш олон хүн үзсэн байв.
1.
Болдын энэ үйлдэл зөв үү? Яагаад?
2.
Киног гаргасан продакшинд ямар хохирол учрах вэ? /эдийн засаг,
сэтгэлзүйн/
Кэйс 2: Хугацаа: 4 минут
Номин бодлогын хураамжийн номгүй тул найзынхаа номыг хувилж авав. Номын
дотор нүүрэнд “Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр хувилах,
хуулбарлах, олшруулахыг хориглоно” гэсэн анхааруулга байсныг Номин ч, хувилах
үйлчилгээ үзүүлэгч ч тоосонгүй. Багш хувилсан номыг хараад юм хэлсэнгүй.
1.
Номыг ингэж хувилна ашиглаж болох уу?
2.
Та нар Номин , хувилах үйлчилгээ үзүүлэгч , багшийн оронд
байсан бол юу хийх байсан бэ?
Кэйс 3: Хугацаа: 4 минут
Сурагч Дэлгэр зурах дуртай. Тэрээр өөрийн зурсан “Огторгуй” зургаа өөрийн face-art нэртэй facebook –дээ байршуулжээ.
Мost сэтгүүлийн редакц
санамсаргүйгээр Дэлгэрийн зурсан зургыг үзээд зохиогчийн face-art гэж бичээд сэтгүүлдээ “ Огторгуй “ хэмээн нийтлэсэн байна.
1.
Most сэтгүүлийн энэ
үйлдэл зөв үү? Яагаад?
2.
Та нар Дэлгэрийн оронд байсан бол зургаа facebook-дээ хэрхэн
байршуулах байсан бэ?
No comments:
Post a Comment