Ээлжит хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Хайлтын систем, ажиллах зарчим
Зорилго: Хайлтын системийн тухай мэддэг болно. Мөн интернэтээс
мэдээллийг оновчтой түлхүүр үгээр хайлт хийж чаддаг болно.
Зорилт:
·
Хайлт
хийх түлхүүр үгийг зөв тодорхойлож сурах
·
Мэдээллийг
интернэтээс оновчтой хайж сурах
·
Хайлтын
систем болон ажиллах зарчмын талаар
ерөнхий ойлголттой болох
·
Хайлтын
системийн үндсэн хэсгүүдийг мэдэж авах
Судлах цаг: 40 минут
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 9-р анги
Хэрэгцээ,
шаардлага:
·
Нийгмийн
шаардлага: Хайлтын системийн
талаар мэддэг, оновчтой түлхүүр үгийг ашиглаж хайлт хийж чаддаг хүнийг
шаардана.
·
Хувь
хүний шаардлага: Хайлтын
системийн талаар мэддэг, мэдээллийг оновчтой түлхүүр үгээр, түргэн
шуурхай хайлт хийж чаддаг байх хэрэгтэй.
Арга зүй буюу
зохион байгуулах хэлбэр:
·
Урамшуулах
( үгээр, үйлдлээр )
·
Харилцан
ярилцах
·
Асуудал
шийдвэрлэх арга
Хэрэглэгдэхүүн:
Багшийн
хэрэглэгдэхүүн:
Ээлжит
хичээлийн хөтөлбөр №3,
компьютер, проектор, сурах бичиг ( 67-70-р хуудас ),
үзүүлэн ( прэсэнтэйшин слайд), ТӨМ, самбар, шохой, интернэт
Сурагчийн
хэрэглэгдэхүүн:
Дэвтэр, үзэг,
сурах бичиг, компьютер, интернэт
Хичээлийн явц:
№
|
Хичээлийн үе шат, хугацаа
|
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
|
Багшийн анхаарах зүйлс
|
1
|
Сэдэлжүүлэх үе шат
3минут
|
Мэндлэн
Б: кэйс- Чингүүн хөлбөмбөгийн
баг, тамирчдын зураг цуглуулж, тэмдэглэл хөтлөх хоббитой. Гэвч интернетээс
олсон зургууд хэт олон байдгаас сонголт хийхэд хэцүү байв. Чингүүн хэрэгцээт
мэдээллээ хэрхэн олж авах вэ?
С: хайлт хийх үгээ
дэлгэрэнгүй бичих, оновчтой түлхүүр үг хэрэглэх гэх мэт хариулна.
|
Хариулахгүй тохиолдолд: Та нарт ийм асуудал тулгардаг
уу? Хэрхэн шийдвэрлэдэг вэ?
|
2
|
Шинэ мэдлэг олгох үе шат
20минут
|
Асуудал дэвшүүлэх:
Та нарт ийм асуудал тулгардаг
уу?
С: Тийм , олохыг хүссэн
мэдээлэл гарч ирдэггүй, тухайн үг орсон бүх мэдээлэл гарч ирдэг, холбоо үг
хайхад нэгнийх нь л мэдээлэл гарч ирдэг гэх мэт хариулт өгнө.
Б: Сурагчдын хариултыг
сонсоно.
Хичээлийн зорилго, зорилтыг
танилцуулана.
Асуудлыг шийдвэрлэх:
Б:Мэдээллийг интернетээс
оновчтой хайлт хийхийн тулд хайлт хийх түлхүүр үгийг зөв тодорхойлох
хэрэгтэй. Хайлт хийх түлхүүр үгийг хэрхэн зөв тодорхойлох тухай ярилцан
|
Хэрвээ үгүй гэж хариулбал: Та нар хэрхэн оновчтой хайлт
хийдэг вэ? хүссэн үр дүнгээ гаргаж авч чаддаг уу? Гэж асууна.
Ярилцана.
|
3
|
Бататгах үе шат
10минут
|
Хайлт хийх түлхүүр үгүүдийг зөв тодорхойлж туршиж үзэх. Дээр ярилцсан
түлхүүр үгийн тайлбарыг хайлт хийх өөрсдөө туршиж үзнэ. Хайлтын
өөрчлөлтүүдийн тайлбарыг өөрийн үгээр бичнэ.\дасгал1-ийг ажиллана.
|
Дасгалыг хэрхэн хийх тайлбар өгнө.
|
4
|
Үнэлгээ
3минут
|
Бататгах үе дээр хийсэн дасгал1-ийг үнэлэн.
Тайлбар зөв бол хайлт хийх түлхүүр үгийг тодорхойл
хэсэг дэхь зайнд зөв тэмдэглэгээ хийнэ. Буруу бол “х” тэмдэглэгээ бичнэ.
|
|
5
|
Дүгнэлт
3минут
|
Чингүүнд тохиолдсон асуудлын шийдлийг олж дүгнэлт
хийнэ.
|
|
6
|
Гэрийн даалгавар 1минут
|
Цахим үйлчилгээ тухай мэдэж ирэх.
|
тэмдэглүүлнэ
|
Үзүүлэнэ. 1:
Түлхүүр үгээр оновчтой хайлт хийх
|
Хашилт {“
”}
Хайлт хийх
түлхүүр үгсийг хашилтанд бичиж өгвөл хайлтын систем үгсийг өгсөн дарааллаар
хайна. Тодорхой хэллэг, холбоо үгс, оноосон нэрийг хайхад тохиромжтой.
Хасах тэмдэг
{-}
Хайж буй
мэдээлэлд оруулахгүй байх үгийг хасах тэмдгийн араас бичиж хайна.
Эсвэл {OR}
Хайх
түлхүүр үгсийн аль нэг нь орсон вэб хуудсыг хайна.
Ба {AND}
Хайх
түлхүүр үгс бүгд орсон вэб хуудсыг хайна.
Од
{*}
Өгсөн
үгийн хувирсан хэлбэртэй үг бүхий хуудсуудыг хайна.
|
Дасгал1:
Хайлт хийх түлхүүр үгийг тодорхойл - \Туул гол\
|
Хайлтын үр дүнг тайлбарлан бич
|
|
|
Хашилт {“ ”}
|
|
|
Хасах тэмдэг {-}
|
|
|
Эсвэл {OR}
|
|
|
Ба {AND}
|
|
|
Од {*}
|
|
No comments:
Post a Comment