Ээлжит хичээлийн хөтөлбөр №2

Ээлжит хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Үүрэн холбооны технологи
Зорилго: Үүрэн холбооны технологийн талаар ойлголттой болох ,зөв ашиглах, ашиглахад анхаарах зүйлсийн талаар мэдэж авна.
Зорилт:
·         Утасгүй холбооны системийн үүсэлийг мэдэж авах
·         Үүрэн холбооны технологийн хөгжлийн үе шат, стандартууд мэдэх
·         Гар утсыг ашиглахад анхаарах зүйлсийг мэдэх
·         Мессеж илгээх, хүлээн авах талаар мэдэх
Судлах цаг: 40 минут  
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 9-р анги
Хэрэгцээ, шаардлага:
·         Нийгмийн шаардлага: Үүрэн холбооны технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед үүрэн холбооны хэрэгсэл болох гар утсыг зөв зохистой хэрэглэдэг, хэрэглэхэд анхаарах зүйлсийн талаар мэддэг байхыг шаардана.
·         Хувь хүний шаардлага: Үүрэн холбооны хэрэгсэл болох гар утсыг зөв зохистой хэрэглэдэг, хэрэглэхэд анхаарах зүйлсийн талаар мэддэг байх хэрэгтэй.
Арга зүй буюу зохион байгуулах хэлбэр:
·         Харилцан ярилцах
·         Урамшуулах ( үгээр )
·         Багаар ажиллах
Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн:
Ээлжит хичээлийн хөтөлбөр 2, сурах бичиг ( 65-67-р хуудас ), компьютер, проектор, үзүүлэн ( прэсэнтэйшин слайд ), ТӨМ, ажлын хуудас.
Сурагчийн хэрэглэгдэхүүн:
Зохион байгуулах үе шат: Сурагчдын тооноос хамааран 2-3 баг болгон хуваана.
Дэвтэр, үзэг, сурах бичиг
Хичээлийн явц:

Хичээлийн үе шат, хугацаа
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
Багшийн анхаарах зүйлс
1
Сэдэлжүүлэх үе шат
3минут
Б: Проектроор зураг үзүүлнэ. Юуны тухай гарсныг асууна.
С: Асуултанд хариулна. \утасны үе шат тухай зураг\
Б: Өнөөдрийн хичээлийн зорилго, зорилтыг танилцуулна
Үүрэн холбооны технологийн тухай өөрсдийн мэддэг зүйлийн асууж ярилцан.
2
Шинэ мэдлэг олгох үе шат
9 минут 
Б:  Онолын мэдлэг прэсэнтэйшин слайд үзүүлнэ. Гол гол зүйлийг тэмдэглүүлнэ.
С: Сурагчид тэмдэглэж авна. Харилцан ярилцан.

Чухал зүйлс дээр нэмэлт тайлбар өгнө.
3
Бататгах үе шат 25минут
Б: Энэ үе шатанд баг болгон хуваана. Гар утсыг зохисгүй ашигласнаас гарах сөрөг үр дагаврын тухай жүжигчилсэн тоглолт хийгээрэй. Мөн Утасыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар зөвлөмж гаргаарай.Бэлдэх хугацаа 10 минут.
С: баг бүр  гар утсыг зохисгүй ашигласнаас гарах сөрөг үр дагаврын тухай жүжигчилсэн тоглолт бэлдэж, мөн зөв шийдлийг нь олно.
Б: Бэлдэх хугацаа дууссаны дараа багууд бие бие дээ  бэлдсэн жүжигчилсэн тоглолтоо самбарийн өмнө гарч үзүүлээрэй.”  гэж хэлнэ.
С: багууд бэлдсэн жүжгээ үзүүнэ.
Утасны зохистой хэрэглээний талаар гаргасан зөвлөмжүүдээ уншиж толилуулна.
Багийн бүх гишүүд оролцсон байна.
4
Үнэлгээ
3 минут
Багууд тарааж өгсөн үнэлгээний хуудсаар бие биенээ үнэлнэ.  1-5 –ийн хооронд оноо өгнө.
Багш үнэлгээний хуудсыг хураан авч үр дүнг зарлана.
Биенээ шудрага үнэлэх
5
Дүгнэлт
2минут
Өнөөдрийн хичээлийн бид юу мэдэж авсан тухай баг бүрийн гишүүдээс санамсаргүйгээр нэгээс хоёр сурагчдаас асууна.

6
Гэрийн даалгавар
1минут
Гэрт : СБ хуудас- 67 уншиж ирэх.
тэмдэглүүлэх

ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС:

Үнэлгээний хуудас
Санамж: Баг бүрийг дүгнэхдээ үнэн, зөв, шударгаар дүгнээрэй.
Үнэлж буй багийн нэр
Жүжигчилсэн тоглолтын санаа оновчтой байсан эсэх?
Гаргасан Зөвлөмж оновчтой байсан эсэх?
Тайлбар










Хангалттай сайн – 5 оноо
Сайн – 4 оноо
Хязгаарлагдмал – 3 оноо
Яахав дээ л – 3 оноо
Хангалтгүй – 1 оноо 


Гар утас ашиглахдаа анхаарах зүйлс:
·         Гар утсыг хэрэглээндээ нийцүүлэн зохистой зөв хэрэглэх ёстой. Гар утсыг хэрэглэхдээ эрүүл ахуйн наад захын шаардлагыг сахиж, эрүүл мэнддээ аюулгүй байхад анхаарна.
·         Гар утсыг цэнэглэж байх үед ашиглаж болохгүй.
·         Дуу цахилгаантай бороотой үед, онгоцоор зорчих үед, шатахуун түгээгүүрийн газар зэрэгт гар утсыг ашиглахыг хориглоно.
·         Үзвэр, номын сан, анги танхим, эмнэлэгийн өрөөнд утсаа унтраана.
·         Олон нийтийн газарт гар утсаараа чанга ярих нь зохимжгүй.
·        Гар утсандаа программ татаж суулгахаасаа өмнө хэрэглэгчийн үнэлгээ, үйлчилгээний нөхцлийг харгалзан сонгоорой. Зарим программ гар утасны үйл ажиллагааг удаашруулж, гацаадаг.

No comments:

Post a Comment